
Та сvнс байдаг гэдэгт итгэдэг vv. Хэрвээ энэ нийтлэл сонирхолыг чинь татаж, айдсыг чинь хvргэхгvй байгаа бол нээж болно. Хэн нэгэн ямар нэгэн газар найз нєхєд, гэр бvлтэйгээ явж байхдаа авахуулсан зургаа угаалгаад хартал vл мэдэх царай зурган дээр чинь vзэгдэж, жихvvдэс хvргэм зогсож байвал танд ямар санагдах уу. Та бvхний одоо vзэх энэ мэдээлэл бол болсон явдлууд бєгєєд зургийн эзэд нь єєрсдийн сэтгэгдэлийг ярьсан байгаа. Ер нь сvнстэй гэрэл зургууд нь учир битvvлэг, ойлгомжгvй зvйлvvдийн нэг одоо болтол хэвээр байгаа бєгєєд зарим хvмvvс сvнс байхгvй хий хоосон зvйл гэж байхад энэ талын судлаачид сvнс байдаг талаар бvvр баталгаа хvртэл хийсэн байдаг. За итгэх итгэхгvй нь таны л асуудал хамгийн гол нь айж байгаа бол бvv vзээрэй.

Laura N: Зургийг 2005 оны 4 сарын 3-нд Геттисбург-т авсан (Америкийн иргэний дайны цуст тулалдаан болсон газар)

ChrisKaan: Энэхvv зургийг vндэсний цаг уурын хvрээлэнгийн (National Oceanic and Atmospheric) сайтаас авчээ. Зурган дээр Клорада мужид хvчтэй шуурга болж байгааг харуулж байгаа ч сайн харвал буг чєтгєрийн нvvр харагдаж байгаа гэнэ.


Alien Dad: Би жирэмсэн эхнэрээ ЭХО-д харуулахад нvдэндээ итгээгvй. Тvvний минь гэдсэн дотор єєр гаригийн хvvхэд бойжиж байгааг харсан.

T. Dooley: Энэ зvйлийг бид 2005 онд Английн нэгэн хуучин парк дотроос олсон.

Vane: Juarez хэмээх жижигхэн хот нь Техас мужид оршдог. Хотын иргэдийн хамгийн их харамсдаг болоод байгаа нэг зvйл нь Juarez хотод маш их хий vзэгдэл харагддаг гэнэ. Учир нь уг хотын ойролцоо хаягдмал оршуулгын газрууд олон тоогоороо байдаг ажээ.



Greg Gatewood: Энэ зургийг 2001 онд би хvvтэйгээ хамт явж байхдаа Техас мужийн оршуулгын газарт авсан.


Mugsy: Энэ зургийг Онтарио зочид буудлын ойролцоо найзуудын хамтаар байхдаа даруулсан. Зурган дээр манай найзууд зочид буудлын эзэгтэйг юм болов уу гээд заах гэсэн боловч гэнэт манай найзуудын нэг нь хоёр жилийн ємнє нас барсан авга эгчийгээ олж харсан.


Patricia Zoeller: Энэ зургийг 2003 онд Сvрьеэ євчний эмнэлэг байсан газар даржээ (1926-1961). Энэ эмнэлэг байсан газар ер бусын зvйл тохиолддогоороо алдартай гэнэ.


Denise: Миний муур хэдэн жилийн ємнє хєгширсєєр нас барсан юм. Харин саяхан би хоолны аяга нь ихэвчлэн байсан гэрийн тэр хэсэг рvv зургийн аппаратаа чиглvvлж байгаад авсан чинь vр дvн нь энэ байна.

Lee C: Чєтгєрийн гал


Shayne: Би хvvхдийнхээ зургийг дараад компьютер луу оруулаад харсан нvдэндээ итгээгvй. Тэнд нэг охин зогсож байсан. Digital зургийн аппаратаа аваад удаагvй байсан юм.

Dave S.: Энэ зургийг Bumpass уулан дээр дарсан. Bumpass уул нь халуун булаг, рашаанаар алдартай тул энэ газарт явган аялал хийсээр иржээ. Нэгэн удаа Bumpass гэдэг хvн анх явган аялалыг авч явж байгаад халуун булагт хєлєєрєє ойчиж хєлєє тайруулсан гэнэ. Тvvнээс хойш Bumpass гэдэг эр модон хєлтэй болсон гэсэн ам дамжсан яриа байдаг ажээ.


Tom Hendrix: Флорида мужид байдаг эцэг эхийнхээ байшингийн ойролцоо би нэгэн ойлгомжгvй дvрсийг хальсандаа буулгасан юм.


David N: Биднийг найз нартайгаа байгальд амарч байхад ямар нэгэн зvйл модон дотроос хараад байх шиг болохоор нь бид шєнє байсан хэдий ч хэд хэдэн кадр дараад авсан юм.


Vane: Parral хэмээх Мексикийн жижиг хот нь католиг шашинтайгаас гадна сонирхол татахуйц тvvхтэй хот юм. Биднийг уурхай руу буухад тэнд байсан эд зvйлсийг бvгдийг нь єєрийн гэсэн дугаартай тvрдэг тэрэгнvvд дээр ачсан байсан бєгєєд Марии бурханы хєргийг тэдгээр эд зvйлс дотор байхыг олж харсан юм. Хамгийн жихvvдэс хvргэсэн зvйл нь Марии бурханы хєргийг ачиж явсан тэрэгний дугаар байсан юм.


Erin: 1986 онд Флорида мужийн Фостор хотод нэгэн ер бусын зvйл тохиолдсон байна. Цамхагийн ханан дээр хvvхэд тэвэрсэн Есvс христийн дvрс тодрон vзэгджээ. Тvvнийг vзэхээр тэр хавийн бvх хvмvvс цугласан байсан бєгєєд уг дvрсийг буулгасан гэрэл зураг тус бvрийг нь 3 баксаар худалджээ.

Хий vзэгдлэн зорчигч: Энэ гэрэл зураг нь дахин давтагдашгvй гэрэл зургуудын нэг юм. Машиныг жолоодож яваа жолоочийн эхнэр нь энэ зургийг дарсан ба эхнэрийх нь ярьсанаар хойд талын суудалд хэн ч байгаагvй гэнэ. Дараа нь зургийг vзэн тайлбар хийхэд машины арын суудал дээр сууж яваа эмэгтэй хvний дvрс бол хэдэн долоо хоногийн ємнє нас барсан жолоочийн эхнэрийн ээж нь болж таарсан байна.

Raynham Hall-н Бор бvсгvй хэмээх гэрэл зургийг 1936 оны 9-р сарын 13-ны 16 цагийн vед Английн Raynham Hall-д Country Life сэтгvvлд зориулж авчээ. Зурагчин шатаар доош бууж байгаа эмэгтэй хvний дvрсийг хараад туслах руугаа орилж гарчээ, туслах нь харин зурган дээр юу ч олж хараагvй гэнэ.

Mike O.: Ахын эхнэр ээжийгээ эргэхээр найзынхаа эмнэлэгт очжээ. Эмнэлэг дээр хvлээж байх зуураа єєрийн камертай утсаараа оролдож байгаад санамсаргvйгээр шалны зургийг авчихсан байна. Авсан зурганд нь жоохон гэрэл нэмэн харахад, зурган дээр хий vзэгдлэн хvvхдийн дvрс мєн байгааг тод харж болно.


Эртний даашинзтай хий vзэгдлэн эмэгтэй

Шvтээний хажууд зогсож байгаа хий vзэгдлэн санваартан нэртэй энэхvv гэрэл зургийг 20-р зууны 60-аад оны vед Английн нэгэн сvмд авсан байна. Зураг авч байх vед юу ч харагдаагvй бєгєєд хальсыг нь угаасны дараа гурван метрээс багагvй єндєртэй санваартны дvрстэй хий vзэгдэл зурган дээр буусан байгаа нь харагдана.

Шатаж буй охин нэртэй гэрэл зургийг Английн Shropshire хэмээх газрын уугуул иргэн Tony O Rahilly 1995 оны 9-р сарын 19-ны єдєр шатсан байшин дотор авчээ. Тvvнийг зураг дарж байхад хажууд нь хэн ч байгаагvй бєгєєд дараа нь зургийг харсан шинжээч мэргэжилтэнгvvд зургийг хуурамч хэмээн тайлбарлажээ. Энэ байшин 1677 онд шатсан ба тэр vед Jane Churm нэртэй бяцхан охин байшинг санамсаргvйгээр лааны дєлєєр шатаачихсан байна.

Missileman: Би охинтойгоо хамт Жорж мужийн ойд явж байгаад анчидын орхисон байшинг олсон юм. Тэгээд бид зураг авахаар шийдэн зургуудаа дарж байх vед "Миний биеийг ямар нэгэн зvйл нэвтлэн нисэж єнгєрєх шиг боллоо” гэж охин минь хэлсэн. Тэгээд бид гэртээ хариад зургаа компьютер дээрээ vзэхэд бидний гайхшрал ямар байсан гэж бодно.


Оршуулгын газрын сvнснvvд нэртэй энэхvv зураг нь Ebay дээр тавигдаж байсан бєгєєд зурган дээр хоёр ширхэг сvнс байгаа нь тод харагдаж байна.


Dave: Би баруун Виржиния мужийн ой дотор нэгэн орхигдсон байшингийн зургийг авч байхдаа байшингийн хойд талд хий vзэгдэл зурган дээр буусан байхыг дараа нь тодхон харсан.